Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-04-2015, 07:47   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хэнтий аймаг дахь шүүхүүдийн Тамгын газраас мэдээллэж байна

  

Тус аймгийн "Шүүх, Прокурор, Тахар”-ын байгууллагуудын алба хаагчдын дунд биеийн тамир спортоор хичээллэх идэвхийг өрнүүлэх, бие бялдар, оюун санааг хөгжүүлэх, эрүүл мэнд, ажлын эрч хүч, багаар ажиллах, хамт олонч сэтгэхүйг төлөвшүүлэх зорилгоор, мөн Прокурорын байгууллага үүссэний 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд спортын тэмцээнийг зохион байгуулав.


Уг арга хэмжээнд 1. Хийн буудлага, 2. Билльярд, 3. Гар бөмбөг, 3. Дартс, 4. Шатар, 5. Ширээний теннис, 6. Олс таталт, 7. Сагсан бөмбөг гэсэн спортын 7 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж багаараа Хэнтий аймаг дахь Сум дундын 28 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүх нийт шүүгч, албан хаагчид амжилттай оролцож 1-р байр, 1-р тойргийн Тахарын албаны Хэнтий аймаг дахь хэсгийн хамт олон 2-р байр, аймгийн Прокурорын байгууллагын хамт олон удааллаж оролцлоо.








Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 146  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30