Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-05-2015, 07:34   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Дорнод аймагт "Эвлэрүүлэн зуучлагч”-ийн сонгон шалгаруулалт амжилттай явагдлаа

 

Энэ сарын 20-23-ны өдрүүдэд Эвлэрүүлэн зуучлалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаа.


Япон улсын "Жайка” Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Монгол Улсын Дээд шүүх, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийг 2010 оны 05 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн ба уг төслийн үр дүнд Монгол улсад Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн.


Эвлэрүүлэн зуучлалын хууль хэрэгжиж эхэлснээр анхан шатны шүүхүүдэд орон тооны эвлэрүүлэн зуучлагч ажиллаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн.


Тэгвэл энэ удаад орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчдын сонгон шалгаруулалтад Зүүн бүсийн хэмээнд амжилттай явагдаж өнгөрлөө.


Эвлэрүүлэн зуучлагчийнсонгон шалгаруулалтыг бүсчлэн зохион байгуулахаар Япон улсын "Жайка” Олон улсын төслийн ахлах зөвлөх Ока Хидео, ШЕЗ-ийн эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн арга Д.Тунгалаг, ШЕЗ-ийн Эвлэрүүлэн зуучлалын асуудал хариуцсан референт Р.Ичинхорлоо тэргүүтэй ажлын хэсэг Дорнод аймагт хүрэлцэн ирж Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг дахь орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчдын сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.


Тус ажлын хэсгийнхэн Дорнод аймагт ирсэн даруйдаа Хэрлэн сумын "Иргэний танхим”-д иргэдтэй уулзаж, сонирхсон асуултад хариулт өгсөн.

Зүүн бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан энэ удаагийн эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалтад Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 34 иргэн бүртгүүлсний 24 иргэн шалгалтад оролцож 12 иргэн тест, ярилцлагын шалгалтандаа тэнцэж "Эвлэрүүлэн зуучлагч”-ийн гэрчилгээгээ гардан авсан.


Орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчид нь тодорхой төрлийн харилцаан дээр үүссэн маргаанд мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллах цаашлаад эвлэрүүлэн зуучлагчийн нөөцийг бүрдүүлэх гээд олон талын ач холбогдолтой ба энэ удаагийн эвлэрүүлэн зуучлалын сонгон шалгаруулалтад тэнцэж гэрчилгээ гардаж авсан эвлэрүүлэн зуучлагчдын хувьд мэдээлэл технологи, эрх зүйч, багш гээд төрөл бүрийн мэргэжилтэй иргэд байсан.



 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 101  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031