Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-06-2015, 00:43   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Сум дундын 20-р шүүхийн Тамгын газар мэдээлж байна

Видео хурлын төхөөрөмж ашиглан онлайн

Шүүх хурал явууллаа.


Шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, цаг хугацаа, зардал хэмнэх зорилгоор давж заалдах шатны болон бусад шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн онлайнаар шүүх хуралдаанд оролцуулах нөхцөл шүүхүүдэд бүрдсэн билээ.

 

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт холбогдсон В.Наранбат нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн бөгөөд шүүгдэгч В.Наранбатын хүсэлтийг үндэслэн шүүх хуралдаанд онлайнаар оролцууллаа.


СУМ ДУНДЫН 20 ДУГААР ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 376  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031