Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-07-2015, 08:24   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Хэргийн оролцогчдыг онлайнаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулж эхлээд байна

 

Шүүх хооронд онлайнаар холбогдож давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг онлайнаар оролцуулах боломж бүрдсэнээр Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн 2015.05.12-ны өдрийн Д.Бат-Өлзийн нэхэмжлэлтэй Б.Лхагвасүрэн, Б.Мэндбаяр нарт холбогдох гэм хорын төлбөр гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Д.Бат-Өлзий, түүний өмгөөлөгч Д.Дарьсүрэн нарыг, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б.Зээхүүд / ЭХ:145.2/ холбогдох, 6 сарын 24-ний өдөр Ж.Отгонбаатар /ЭХ:181.3/, Б.Туяа / ЭХ:233.1, 234.1/ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгдэгч Б.Зээхүү, Ж.Отгонбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам, Х.Отгонжаргал, хохирогч П.Очирбат нарыг Сум дундын 11 дүгээр шүүхийн тамгын даргын өрөөнөөс шүүх хуралдаанд онлайнаар амжилттай оролцууллаа.


Шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг онлайнаар оролцуулсан нь цаг хугацаа, зардал хэмнэхийн зэрэгцээ шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулсны нэг илрэл юм.


 

Сум дундын 11 дүгээр шүүхийн

тамгын газар

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 505  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031