Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-07-2015, 23:40   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хэнтий аймаг дахь шүүхүүдийн тамгын газраас мэдээлж байна

Шүүгч С.Оюунчимэг Хууль зүйн албаны тэргүүний

ажилтан цол тэмдэгээр шагнагдлаа.


Тулгар төрийн 2224 жил, Их монгол Улс байгуулагдсны 809 жил, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Хан Хэнтий аймаг байгуулагдсаны 92 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүхийн байгууллагууд олон жил, үр бүтээлтэй ажилласныг нь өндөрөөр үнэлэн Хууль зүйн сайдын тушаалаар "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэгийг шагнагдсан бөгөөд 2015.07.16-ны өдөр Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулж шагналыг гардуулав. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Хэнтий аймаг дахь шүүхүүдийн шүүгч нар, шүүхийн тамгын газрын ажилтнууд оролцлоо.

 

Шүүгч С.Оюунчимэг таны цаашдын ажил, хөдөлмөрт улам их амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 920  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30