Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-09-2015, 05:47   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

"Хууль зүйн албаны тэргүүгний ажилтан” тэмдэг, Яамны "Хүндэт жуух бичиг” гардууллаа


Шүүхийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж буй Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл, Д.Цэдэнпэлжээ нарыг Хууль зүйн сайдын А/149 тоот тушаалаар Монгол улсын Засгийн газрын шагналаар шагнасныг өнөөдөр гардууллаа.


Монгол Улсын "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдсан Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл нь шүүхийн байгууллагаас ажил амьдралынхаа гарааг эхлүүлэн тус байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байгаа бол Монгол Улсын Хууль Зүйн Яамны "Хүндэт жуух бичиг”-ээр шагнагдсан шүүгч Д.Цэдэнпэлжээ нь хууль, шүүхийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж байгаа юм.



Монгол Улсын шүүх байгууллагын нэр төрийг өндөрт өргөж, шүүгч хэмээх өндөр хариуцлагатай, хүнд хөдөлмөрийг нэр төртэй биелүүлж яваа эрхэм хоёр шүүгчдээ хуульч мэргэжилийн оргил болсон шүүхийн ажилдаа амжилттай ажиллаж, гаргасан шийдвэр бүр чинь онч мэргэн байх болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг дэвшүүлэн ажлын амжилт хүсье.




Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 014  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30