Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-09-2015, 00:37   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

 


 

 

ШҮҮХИЙН ЖОЛООЧ Н.ОТГОНДАГВА ШАГНАГДЛАА


 

Монгол улсад Авто тээврийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн жолооч Надмидын Отгондагвыг Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр "Аймгийн хүндэт тэмдэг”-ээр шагнаж, урамшууллаа.


Жолооч Н.Отгондагва нь жолооч мэргэжлээр төрийн байгууллагад 16 жил ажиллаж байгаа бөгөөд шүүхийн автомашины бэлэн байдал, техникийн аюулгүй байдлыг хангуулах, шүүх бүрэлдэхүүн нүүдэллэн ажиллахад мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж байгаа хөдөлмөрийг нь өндрөөр үнэлж, тус шүүхийн Тамгын газраас шагнуулахаар тодорхойлсны дагуу ажлын үр дүн, хөдөлмөрийнхөө үр дүнг төрөөс үнэлүүллээ.

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 635  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031