Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-10-2015, 08:48   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газаас мэдээлж байна

Сумдад томилолтоор ажиллаа


Шүүхийн тамгын газрын дарга Б.Батсайхан, Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Очир, Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Б.Амартүвшин, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Ууганбаяр, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нарын бүрэлдэхүүн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд томилолтоор ажиллалаа.


Ажиллах хугацаандаа Төмөрбулаг сумын иргэд, ЗДТГазрын албан хаагч нарт шүүхийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, шүүх дахь иргэдийн төлөөлөгчийн оролцоо ач холбогдол, онлайнаар шүүх хуралдаанд оролцох талаар болон шүүхийн багц хуулиудыг сурталчилж, гарын авлага материалыг тараахын зэрэгцээ Төмөрбулаг сумын 12 жилийн дунд сургуулийн ахлах 11,12 дугаар ангийн сурагчдыг оролцуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, хууль, танин мэдэхүйн чиглэлээр "АХА” тэмцээн зохион явуулсан бөгөөд тус тэмцээнд 12 дугаар ангийн н.Хадхүү, н.Есөнбилэг, н.Болормаа, н.Рэнчиндорж нар амжилттай оролцож эхний байранд шалгарч үнэ бүхий зүйлээр шагнууллаа.






Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 848  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30