Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Н.Дулмаа: Шүүхэд баярлалаа


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр ажлаас үндэслэлгүйгээр халагдсан маргаанаа шийдвэрлүүлсэн БЗД-ийн иргэн Н.Дулам шүүхэд талархсан сэтгэгдлээ илэрхийллээ.

 

-Би 2004 оноос хойш Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 9 жил, Хан-Уул дүүргийн татварын хэлтэст 1 жил ажиллаж байгаад Баянзүрх дүүргийн татварт гэр ойрхон гэдэг үүднээс шилжин ажилласан. Гэтэл намайг 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Татварын ерөнхий газрын даргын тушаалаар ажлаас халсан.


Би тухайн үед эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байсан. Гэвч Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс намайг эмнэлгийн акт бичиггүй, ажил тасалж явсан гэсэн шалтгаанаар татварын ерөнхий газрын ёс зүйн хороонд дүгнэлт бичиг явуулсан байсан. Гурвын гурван өдөр эмчилгээ хийлгэсэн актыг маань ажлаа хаяж явсан, тасалсан болгосон байсан. Ингээд намайг эмчлүүлж байх хооронд ажлаас халах тушаал гаргуулчихсан байгаа юм.

 

-Та дээд шатны байгууллагадаа хандаж үзсэн үү?

 

-Би төрийн албаны зөвлөлд хандаж үзсэн. Тэгсэн Татварын ерөнхий газрын дарга бол сонгон шалгаруулалтаар дарга болоогүй. Шууд томилгоогоор болчихсон учраас тушаал нь манай хувьд хүчингүй тул захиргааны хэргийн шүүхэд хандахыг зөвлөе гэсэн албан бичиг ирсэн. Тэгээд би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажилгүй болчихсон хүнд амьдрал хэцүү шүү дээ. Дээр нь цалингийн зээлтэй байсан. Намайг ажлаас халчихаад 7 хоног ч болоогүй байхад өөр хүнд миний ажлыг өгчихсөн байгаа юм. Би Чингэлтэй дүүрэгт иргэнтэй харилцдаг тасагт бүтэн 3 жил хотын захын хороогоор явж аж ахуй, бизнес эрхэлж буй тэр иргэдээс татвар хураадаг байсан. Дараа нь аж ахуй нэгж хариуцаж, татвар хураалтын тасаг дээр 3 жил болсон. Тэгээд нэг цэгт тайлан авдаг дээр өдөр шөнөжин сууж ажилладаг байсан. Ёстой л бараг орой нэг унтах гэж л гэртээ очдог байсан.

 

Өглөө эрт гараад л явна, орой байнга шөнийн 10-11 цагт гэртээ ирдэг. Ингэж шөнө оройгүй сууж ажиллаж байгаад нуруунд маань суулт өгсөн. Хамаг залуу насаа энэ ажилд зориулчихаад халагдана гэхээр ямар олиг байхав дээ. Халчихсан гэхэд хүмүүс бүүр гайхаж, арай үгүй байлгүй дээ гэж хэлж байсан. Тухайн үед би өөртөө ч итгээгүй. Намайг яагаад ажлаас халсан тухай орж уулзах гэсэн боловч ерөөсөө намайг хүлээж аваагүй. Би тантай уулзъя нэг ийм асуудал байна гэхэд чамтай юу ярьдаг юм. Гар гээд л ямар ч ёс суртахуунгүй загнасан. Ажлаас минь халах гэж байсан бол эхлээд шат дараалсан арга хэмжээ авч болох байсан. Гэтэл ямар ч анхааруулга ерөөсөө өгөөгүй шууд л улсын байцаагчийн эрхийг маань хүчингүй болгоод халах тушаал гаргаад л халчихаж байгаа юм. Цаашид төрийн байгууллагын удирдлага л сайн байх шаардлагатай. Байгууллагын удирдлагыг л чанаржуулах хэрэгтэй гэж харагдаж байна. Муу удирдагч байхаас муу хамт олон гэж байхгүй. Нэг дарга хэд хэд солигдоно. Тэгээд нэг учраа олох гээд байж байхад дараагийн дарга нь намын томилгоогоор ороод ирдэг. Нэг сайн удирдлагатай болчихвол бас сайн ажилладаг хүмүүс зөндөө байгаа шүү дээ.

 

- Шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх явцад хүндрэл чирэгдэл гарав уу?


- Би урьд нь шүүхэд хандаж үзээгүй. Үнэндээ шүүхийн шийдвэрт эргэлзэж байсан. Чухам одоо юу болох юм бол гэж бодож байсан. Шүүх дээр хариуцагч талаас гүтгэлгийн шинжтэй, хоёр ч удаа хоёр хүнийг гэрчээр дуудсан байсан. Нэг нь энэ миний шийдэх асуудал биш. Би ямар тушаал гаргаад халчихсан биш гээд ирээгүй. Нөгөө хариуцагч ирээд аль болох л намайг буруутгаж байсан. Нөгөө талд шийдэгдчих юм болов уу гэж эргэлзэх үе байсан.

 

Баянзүрх дүүргийн татварынхан байнга халаа сэлгээ хийдэг. Татварын ерөнхий газрын хуулийн зөвлөх та яагаад Баянзүрх дүүргийн татварт орсон юм. Баянзүрх дүүргээс олон хүн халагддаг юм гэсэн. Манай гэр ойрхон болохоор л би Баянзүрх дүүргийн татварт шилжсэн. Өөр дүүргүүдэд ажиллаж байхад надад ийм асуудал тулгарч байгаагүй гэдгээ шүүх хуралдаан дээр хэлсэн. Шүүх хуралдаан дээр хариуцагч талын өгч байгаа материал нь ямар ч хангалтгүй, дээр нь засварласан, канондчихсон материал авчраад тав, зургаан янзын цагийн бүртгэл нийлүүлээд өгчихсөн байгаа юм.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх маш шуурхай арга хэмжээ авч ажилласан. Би үүнд маш их баярлалаа гэдгээ хэлье!Шүүхээс дор нь л ийшээ тийшээ бичиг явуулаад хариуг нь дор нь авч баримтуудаа шууд хавтаст хэрэгтээ авч баримтжуулсан. Шүүх дээр бүх юм ил тод, баримттай байсан. Шүүгч хэрэг маргааныг сайн нягталж үзээд, намайг ажилд эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гарсан. Би ажилдаа орох болсондоо маш их баяртай байна. Энэ хугацаанд хэргийг минь үнэн зөвөөр шийдвэрлэж өгсөн шүүгч А.Насандэлгэрт маш их баярлалаа.


 

Б.Хос-Эрдэнэ


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 850  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031