Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-03-2016, 02:16   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлж байна

"Мөнгөлөг шагшуурга Ховд-2016” мөсний баярт оролцлоо


 

Байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, зорилготой "Мөнгөлөг шагшуурга Ховд-2016” мөсний баяр 2 дугаар сарын 21, 22-ны амралтын өдрүүдэд хан Жаргалант уулын өвөр, хатан Хар ус нуурын "Төмөртийн тохой”-д "Эх дэлхийгээ хамгаалъя” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа.

 

Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн хамт олон "Эх дэлхийгээ хамгаалъя” "Мөнгөлөг шагшуурга Ховд-2016” мөсний баярт оролцлоо.

 

Баярын үеэр албан байгууллагуудын дунд зохиогдсон тэмцээн уралдаанд хамт олноороо идэвхтэй оролцож, энэ удаагийн мөсний баярын аялал цэвэр агаарт хамт олноороо цагийг зөв боловсон өнгөрүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 362  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031