Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-07-2014, 16:38   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШҮҮГЧ НАРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ӨНӨӨДӨР БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 83 дугаар зарлигаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчээр Х.Идэр, Ц.Цэлмэг нар шинээр томилогдон ирсэн.

 

 

Шинэ томилогдсон шүүгч нарын тангараг өгнөх ёслолын ажиллагаа 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагт Монгол улсын Eрөнхийлөгчийн 1993 оны 3 дугаар зарлигийн хавсралтад зааснаар Шүүгчийн тангараг өргөх журмын дагуу тус Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн сургалтын танхимд Монгол улсын Төрийн дууллаа эгшиглүүлж эхэлсэн ба ДЭХАШ 1 дүгээр шүүхийн Тамгын газрын дарга Д.Болор тангараг өргөх ёслолын ажиллагааг нээж үг хэллээ.

 

 

Уг ёслолын ажиллагаанд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч, Тамгын газрын ажилчид мөн шинээр томилогдсон шүүгч нарын ар гэрийнхэн нь оролцлоо.

 

 

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны төгсгөлд шүүгч Ч.Отгонбаяр, ахмад шүүгч Ү.Түмэнжаргал нар үг хэлж шинэ шүүгч нартаа ажлын амжилт хүсч шүүгч Х.Идэр, Ц.Цэлмэг нарт ширээний ном болох Эрүүгийн хуулийн тайлбар, шүүгчийн хавтас, шүүгчийн тангаргын хамт гардуулж өрөө, эд хогшил, техник хэрэгслийг нь хүлээлгэн өгөв.

 




Нийтэлсэн zolboo   Үзсэн: 5 043  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031