Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-04-2016, 03:03   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Тагнуулын ерөнхий газрын Хэнтий аймаг дахь хэлтэс 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цагт Кибер аюулгүй байдал болон төрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах чиглэлээр сургалт зохион байгуулж Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Баярсайхан, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Мөнхсаруул, Нууцын эрхлэгч, шүүгчийн туслах Н.Мөнгөнцэцэг нар сургалтанд хамрагдлаа.

 

Хэнтий аймаг дахь Тагнуулын хэлтэс нь Тагнуулын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-т зааснаар /Төрийн болон онц чухал мэдээллийн сүлжээ, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах, цахим аюул, заналтай тэмцэх /- ажлын хүрээнд Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газарт мэдээллийн аюулгүй түвшин тогтоох эрсдлийн үнэлгээг хийж ажиллав.



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 595  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031