Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-04-2016, 03:28   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

ШҮҮХ НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЛАА


Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх нь Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, 3 дугаар тойргийн тахарын алба, зарим харьяа сумдын Засаг даргын тамгын газартай хамтран Цогтцэций, Манлай сумдуудаар нүүдэллэн ажиллалаа.

 

Нүүдэллэн ажиллахдаа "Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, шүүхийн тухай багц хуулийн танилцуулга” тамгын газрын дарга Э.Энхтүвшин, "Шүүхийн 2015, 2016 оны шүүн таслах ажиллагааны харьцуулсан судалгаа мэдээлэл” шүүгчийн туслах Ц.Мөнх-Эрдэнэ, "Шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдол” сэдвүүдээр эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа нар мэдээлэл хийж иргэдэд нэхэмжлэлийн загвар, шүүхийн тухай танилцуулга, гарын авлага, брошур тарааж иргэдийн сонирхсон асуултанд хариулж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.


Мөн иргэний хэргийн нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр 3 хүн асууж, нэхэмжлэл 3, өргөдөл 2-ыг тус тус хүлээн авч иргэдэд шүүхийн үйлчилгээг ойртуулж ажилласан бөгөөд иргэд хөдөлмөрчид талархан хүлээн авч идэвхитэй хамрагдлаа.







Нийтэлсэн zolboo   Үзсэн: 591  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031