Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-06-2016, 01:47   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас "Иргэний боловсрол” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан "Эрх зүйн хөтөч” өдөрлөгт Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү, шүүгчийн туслах О.Уранчимэгийн хамт 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 5 дугаар сарын 23-ны өдрүүдэд оролцож Хөвсгөл аймгийн Арбулаг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ сумдад, Шүүхийн үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч, гарын авлага, мэдээ, мэдээллээр хангах, иргэдийн санал сэтгэгдэл, нэхэмжлэл, хүсэлтийг хүлээн авахаас гадна хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, зохигчийн эрх үүргийг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулах, гэрч асуух, тайлбар авах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно.


Арбулаг суманд нийт 35 иргэдтэй уулзсанаас 3 нэхэмжлэл, хүсэлт хүлээн авч, Баянзүрх суманд 46 иргэдтэй уулзсанаас 4 нэхэмжлэл, хүсэлт хүлээн авч, Улаан-Уул суманд 41 иргэдтэй уулзсанаас 7 нэхэмжлэл, хүсэлт хүлээн авч, Цагааннуур суманд 39 иргэдтэй уулзсанаас 3 нэхэмжлэл, хүсэлт, Рэнчинлхүмбэ суманд 42 иргэдтэй уулзсанаас 5 хүсэлт хүлээн авч, хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, зохигчийн эрх үүргийг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулах, гэрч асуух, тайлбар авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

 

 

Арбулаг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ сумдын иргэдтэй уулзаж иргэний эрх зүйн мэдээ, мэдээлэл, зөвлөмж өгч, нэхэмжлэл хүлээн авч ажилласан байна.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 523  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30