Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-06-2016, 09:34   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Хэнтий аймагт шүүхийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярыг тохиолдуулан Аймгийн шүүхэд ажиллаж, хөдөлмөрлөж байсан үе үеийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг урин тухайн үед ажиллаж байсан талаарх яриа, дурсамжийг хүргэх зорилготойгоор Хэнтий аймгийн шүүхийн вэб сайт болох COURTKHE.MNсайтанд "ЯРИЛЦЛАГА” буланг нээн иргэд олон нийтэд хүргэж байна. Энэхүү булангийн зочноор тус Хэнтий аймгийн шүүхийн даргаар 1981-1983 онуудад ажиллаж байсан Д.Галсанпунцаг даргыг урин оролцууллаа.


Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэндийг хүргье. Юуны түрүүнд Хэнтий аймагт шүүхийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж ярилцлагаа эхлүүлэе. Та хэдэн онд шүүхийн байгууллагатай ажил амьдралаа холбосон бэ? Энэ талаар дурсан ярина уу?


За баярлалаа. Юуны өмнө Хэнтий аймгийн шүүхийн хамт олон болон тус шүүхэд ажиллаж байсан, мөн шүүхээс ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн үе үеийн ахмадууд болон залуу ажилтнууддаа уулзуулах ажил зохион байгуулсан явдалд талархлаа илэрхийлье. Би анх 1981 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн шүүхийн даргаар томилогдон ирж ажилласан. Хэнтий аймгийн шүүх сайхан хамт олон намайг хүлээн авч байсан, миний анхны даргын ажлын гараа эндээс эхлэж байсан. 1983 оны 03 дугаар сарын 20-нд Хөвсгөл аймгийн шүүхийн даргаар томилогдон Хэнтий нутгаа орхин явсан юм. 1983 оноос 1999 он хүртэл 16 жил Хөвсгөл аймагт 10 жил нь шүүхийн даргаар, 6 жил нь аймгийн ерөнхий шүүгчээр томилогдон ажилласан. Энэ эрхэм хүндтэй ажлыг хийхэд хамгийн их туршлагажсан нутаг маань Хэнтий аймгийн шүүхийн даргаар ажиллаж байсан он жилүүд юм.


Таны тухайн үеийн ажиллаж байсан шүүх, өнөө цагийн шүүхийг харьцуулахад шүүхийн шинэтгэлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?


Шүүхийн шинэтгэл миний бодлоор арай түргэдсэн алхам болсон. Сүүлийн 2 жилд шүүгч нарыг сэлгэн ажиллуулж нэг ёсондоо тоглочихлоо гэхэд хэлсдэхгүй. Монгол Улсын Үндсэн хуулиа зөрчсөн нилээд түргэдсэн шийдвэр болсон. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс давж заалдах гомдол багассан нь шүүхийн шийдвэр сайжирсан гэж мэдээллэсэн энэ нь иргэд давж заалдах эрхээ эдлэж чадахгүй байгаад гэж би бодож байна.

 

Шүүхийн байгууллагад ажиллаж байгаа залуу боловсон хүчин, хойч үедээ хандаж юу гэж хэлмээр байна.


Шүүхийн байгууллагад ажиллаж байгаа залуучууд маань шүүхийн төлөө ажиллах хоёргүй сэтгэлээр зүтгэх хэрэгтэй. Хууль номоо сайн судалж сайн шийдвэр гаргах хэрэгтэй. Иргэдээ сайн сонсох хэрэгтэй иргэд юу хүсэж байна түүнийг нь л хийх хэрэгтэй. Бидний үед сумдуудад их хүрч ажиллаж байлаа. Одоо энэ маань алдагдаад байна уу даа гэж би боддог. Хөдөө орон нутагт байгаа иргэд чинь маш их зүйлийг хүсэж байдаг юм шүү гэдгийг хэлмээр байна.


Ярилцлага маань энд хүрээнд өндөрлөх гэж байна. Таньд сүүлийн хормыг үлдээе.


Хэнтий аймгийн шүүхэд ажиллаж байсан үе үеийн ахмадууддаа Хэнтий аймагт шүүхийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр болох ойн баяртаа хүрэлцэн ирээрэй гэж хэлье. Мөн та бүхний ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.


 

Бэлтгэсэн: Шүүгчийн туслах Э.Оюун-Эрдэнэ


 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 494  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930