Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-07-2016, 09:04   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна.

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Монгол улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105 жил, ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүх, шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хичээл зүтгэлийг үнэлж, Ховд аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Дамбыг "Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэнг  Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах С.Цэрэннадмидыг Хууль зүйн яамны "Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнасныг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Хөдөлмөр зүтгэлээ өндрөөр үнэлүүлж шагнал хүртсэн Ховд аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Дамба, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах, С.Цэрэннадмид нартаа ажлын өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. 

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна.Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна.
Нийтэлсэн khangai   Үзсэн: 659  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30