Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-10-2016, 02:47   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


 

 

Хууль зүйн яамны дэргэдэх Шүүх, хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгтгэл төсөл нь 2014 оны 4 дүгээр сард Цагдаа, Прокурор, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн нэгдсэн сан бүхий цахим сүлжээг бий болгох зорилгоор байгуулагдсан болно.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна 

Төслийн хүрээнд дээрх байгууллагуудыг нэгдсэн сүлжээнд оруулж, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудтай мэдээлэл солилцох, Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн мэдээллийг ашиглах боломжийг бүрдүүлээд байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Байгууллагуудыг нэгдсэн системд холбох шаардлагын хүрээнд Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны системийг боловсруулан 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн төслийн баг 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд туршилт хийхээр ажиллаж байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн

хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэл мэдээлэл

Олон нийттэй харилцах мэргэжилтэн

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 431  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031