Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-10-2016, 03:00   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ

 

 

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг "Ахмадын баяр” болгон тэмдэглэж байхыг тунхагласны дагуу манай улс 1992 оноос хойш энэ өдрийг тэмдэглэсээр өдгөө 24 жилийг ардаа үджээ. Монголчууд бид ахмад настнуудаа хүндэтгэж, тэднийхээ үгийг сонсдог уламжлалтай.

 

Монгол Улсын шүүхийншүүн таслах эрхэм үйлсийг нэр төртэй хэрэгжүүлж, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж залуу нас, халуун сэтгэлээ зориулан ирсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхүүдийн үе үеийн ахмад буурлууд та бүхэндээ "Монголын ахмадын өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлж урт удаан наслахыг ерөөе.

 

Монгол улсын Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх өндөр мэдлэг чадвар бүхий боловсон хүчинтэй, олон улсад өрсөлдөх хэмжээнд хүртлээ хөгжиж буй Монгол улсын шүүхийн салбарыг өдий зэрэгтэй болгоход оруулсан та бүхнийхээ хувь нэмэр, хичээл зүтгэлийг дээдлэн үргэлжлүүлэн ихийг бүтээх болно.

 

Та бүхэн маань сайхан баярлаарай


 

БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Д.БАТСАЙХАН

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 181  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031