Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-10-2016, 11:36   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Олон Улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан ахмадуудаа баярлуулав

 

1990 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 10 сарын 1-ний өдрийг "Олон Улсын ахмадын өдөр”, 1992 онд Монгол Улсын Засгийн газраас мөн өдрийг Монголын ахмадын өдөр болгон зарлаж байсан бөгөөд энэ жил дэлхийн нийтээрээ 26 дахь жилдээ, Монгол улсын хэмжээнд 24 дэх жилдээ тэмдэглэж байна.


Монгол Улсын шүүхийн шинэтгэл, хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлуудыг шүүхийн Тамгын газраас хүлээн авч хүндэтгэлийн зоог барьж, үе үеийн ахмад шүүгч, ажилтнуудын зургийг дурсгал болгон хадгалуулав.

Та бүхэндээ "Олон Улсын ахмадын өдөр”-ийн баярын халуун мэндийг хүргэе!






БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 473  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031