Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-11-2016, 02:24   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

 

 

Шилжин явах цомын төлөөх тэмцээн зохион байгуулагдлаа

Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ХЭНТИЙ АЙМГИЙН ШҮҮХ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС, ТАТВАРЫН ХЭЛТЭС-ийн ажилтан, албан хаагчдын дунд олс таталт, дартс, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөгийн гэсэн 5 төрөлт спортын тэмцээн 2016.10.26-ны өдөр сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнээр эхэллээ. Уг тэмцээнд Хэнтий аймгийн шүүх, нийгмийн даатгалын хэлтэс, татварийн хэлтсийн 3 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдлөө. Тэмээний зорилго нь алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг дэмжих, спортоор хичээллэх оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд явагдаж байна. Тэмцээнийг багийн нийлбэр дүнгээр шалгаруулж байр эзлүүлэх бөгөөд үүнд:


Гар бөмбөгийн төрөлд эрэгтэй

1-р байр: Шүүх

2-р байр: Нийгмийн даатгал

3-р байр: Татварын хэлтэс


Гар бөмбөгийн төрөлд эмэгтэй

1-р байр: Нийгмийн даатгал

2-р байр: Шүүх

3-р байр: Татварын хэлтэс


Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй

1-р байр: Шүүх

2-р байр: Нийгмийн даатгал

3-р байр: Татварын хэлтэс


Сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй

1-р байр: Шүүх

2-р байр: Нийгмийн даатгал

3-р байр: Татварын хэлтэс тус тус байр эзэлсэн бөгөөд тэмцээн 2016.11.02-ны өдөр олс таталт, дартс, ширээний теннисний төрлөөр үргэлжлэн явагдана.

Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 481  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30