Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-11-2016, 09:10   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газар мэдээлж байна

 

Сүхбаатар аймаг дахь тагнуулын хэлтэс, Сүхбаатар аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран төрийн байгууллагуудын нууцын эрхлэгч нарын дунд зохион байгуулсан "Төрийн нууцыг хадгалах,  хамгаалах”, "Кибер аюулгүй байдал” сэдэвт сургалтанд Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын нууцын эрхлэгч нар хамрагдлаа. 

Сургалтаар Сүхбаатар аймаг дахь тагнуулын хэлтсийн төрийн нууц хариуцсан ажилтан ахмад Г.Баярсайхан "Төрийн нууцыг хэрхэн хадгалах, хамгаалах, цаашид анхаарвал зохих асуудал”, Мэдээлэл харилцаа холбооны сүлжээ ТӨК-ны Сүхбаатар аймаг дахь салбарын ашиглалтын инженер н.Өнөржаргал "Кибер аюулгүй байдал, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх” асуудлаар тус тус мэдээлэл хийлээ. 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 369  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031