Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-01-2017, 10:24   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


Монгол улсад шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан тэмцээн зохион байгууллаа


Монгол улсад шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан АХА, Дартс, Гар бөмбөгийн тэмцээнийг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн шүүх, Прокурорын газар хамтран амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнүүдэд Хөвсгөл аймгийн шүүх, Прокурор, цагдаа, Хууль зүйн хэлтэс, Өмгөөлөл, нотариат, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасаг, шүүхийн шинжилгээний алба зэрэг нийт 7 баг өрсөлдсөнөөс АХА танин мэдэхгүйн тэмцээний тэргүүн байранд өмгөөлөгч Г.Баярдаваа, дэд байранд хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Н.Баттөмөр, гутгаар байранд цагдаагийн дэслэгч Ч.Энхтүвшин, Дартсны тэмцээний тэргүүн байранд шүүхийн шинжилгээний албаны дарга С.Мөнхбаатар, дэд байранд Хөвсгөл аймгийн Прокурор Н.Ганболд, гар бөмбөгийн тэргүүн байранд Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасаг, дэд байранд Хөвсгөл аймгийн Прокурорын газар гуравдугаар байранд Хөвсгөл аймгийн шүүхийн баг тамирчид тус тус шалгарч багийн нийт дүнгээр Хөвсгөл аймгийн Прокурорын газрын баг тамирчид шалгарч шилжин явах цомын эзэд боллоо. Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчиддаа спортын болон ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.





Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 178  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30