Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-02-2017, 03:19   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Тамгын газар мэдээлж байна

"ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН БҮРТГЭЛ ХЯНАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМ”-ИЙН СУРГАЛТ БОЛОВ


 

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүний туслах, референт Б.Билгүүн нар "Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-ийг танилцуулж, хэрхэн ашиглах талаар хичээл заав.

 

Тус сургалтад Говь-Алтай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар, шүүхийн Тамгын газрын дарга, шүүгчийн туслахууд, тус аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах, мэдээлэл технологийн мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, архив бичиг хэргийн эрхлэгч нар хамрагдсан юм.


Шүүх, хууль сахиулах байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулан мэдээллийн давхардлыг арилгах, гомдол мэдээлэл, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хянан шалгах, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны менежментийг сайжруулан хялбаршуулах, цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох зорилгоор тус системийг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны дэргэдэх Шүүх, хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн төвийн төслийн баг хийж гүйцэтгэжээ. Уг системийг2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс систем бүрэн хэмжээгээр ашиглагдаж эхлэхээр төлөвлөжээ.

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Тамгын газар мэдээлж байна


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 355  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031