Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-03-2017, 11:02   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх болон Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын албан хаагчдын дунд жил бүр шүүхийн болон прокурорын байгууллагын ажилтнуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нөхөрсөг тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэхүү уламжлалт "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын төлөөх спортын зургаан төрөлт тэмцээнийг 2016 онд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас зохион байгуулахаар болсон бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнд баг, тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж дараах амжилтуудыг үзүүллээ. 

 

Ганцаарчилсан төрөл буюу "Шатар”-ын эрэгтэй, эмэгтэй төрөлд прокурорын тамирчид, "Снукер биллърд”-ын эрэгтэй төрөлд шүүхийн тамирчин, эмэгтэй төрөлд прокурорын тамирчин, "Дартс”-ын эрэгтэй, эмэгтэй хамтарсан төрөлд шүүхийн тамирчид тус тус шалгарлаа.

Багийн төрөл буюу "Гар бөмбөг”-ийн эрэгтэй, эмэгтэй төрөлд шүүхийн баг тамирчид, "Сагсан бөмбөг”-ийн эрэгтэй төрөлд шүүхийн баг тамирчид, эмэгтэй төрөлд прокурорын баг тамирчид тус тус "ТЭРГҮҮН БАЙР” эзэлж "ӨРГӨМЖЛӨЛ” мөнгөн шагналаар шагнуулан багийн нийт дүнгээр тэргүүлж "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын эзнээр Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг, тамирчид тодорч тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 620  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30