Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-04-2017, 03:46   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Баянхонгор аймгийн 2017 оны Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний аварга боллоо


Баянхонгор аймгийн 2017 оны Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 2017 оны 04 сарын 14-ны өдрөөс 04 сарын 16-ны өдрүүдэд аймгийн Биеийн тамир спортын газар болж өнгөрлөө. Тус тэмцээнд 22 баг, нийт 352 тамирчин оролцлоо. Тэмцээнд дээд лиг, Sprite лигийн 20 тамирчдыг Баянхонгор аймгийн албан байгууллагууд болон баг, тамирчид урилгаар тоглуулсан нь тэмцээнийг өрсөлдөөнтэй, сонирхолтой болгож, мөн тамирчдын ур чадварыг дээшлүүлсэн үзүүштэй тоглолтууд гарсанаараа онцлог байлаа. Баянхонгор аймгийн 2017 оны Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Баянхонгор аймаг дахь Шүүхийн эрэгтэй баг тамирчид тэргүүн байр эзэлж, Аваргын алтан цом, алтан медаль, мөнгөн шагналаар шагнууллаа. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдаас шилдэг тамирчдыг шалгаруулахад Шүүхийн багийн тамирчин С.Баасандорж "Шилдэг довтлогч”-оор шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Тус тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

Баянхонгор аймгийн 2017 оны Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний аварга боллоо
Баянхонгор аймгийн 2017 оны Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний аварга боллоо
Баянхонгор аймгийн 2017 оны Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний аварга боллоо
Баянхонгор аймгийн 2017 оны Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний аварга боллоо
 


 

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 646  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930