Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-04-2017, 14:34   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх мэдээлж байна

Шүүгч нар туршлага судлав

Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч Д.Нарантуяа, шүүгч З.Энхтуяа, Ж.Оюунчимэг нар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд зочилж, тус шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон юм. Мөн тус шүүхийн шүүгч нартай уулзаж, хэргийн ачаалал, шүүн таслах ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцов. 
Энэ үеэр Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын зүгээс тус шүүхэд Дархан-Уул аймгийн бэлгэдэл бүхий дурсгалын зүйл гардууллаа. 
 
 
 
 
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 203  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930