Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-04-2017, 14:35   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх мэдээлж байна

Баян-Өлгий, Ховд аймгийн шүүхийн иргэдийн төлөөлөгчид тус шүүхэд зочиллоо

 

           Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран "Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн”-ийг энэ сарын 17-нд зохион байгуулсан билээ. Энэхүү зөвлөгөөнд урилгаар оролцсон Баян-Өлгий, Ховд аймгийн 23 иргэдийн төлөөлөгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр зочилж шүүхийн нээлттэй танхим, шүүх хуралдааны танхим, шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Баян-Өлгийн иргэдийн төлөөлөгчдийг Баян-Өлгийн аймаг дахь шүүхийн Тамгын газрын зохион байгуулагч Б.Раушан, Ховдын иргэдийн төлөөлөгчдийг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн нар тус тус  хариуцан зөвлөгөөнд оролцуулах ажлыг зохион байгуулсан юм. 
 
 
 
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 166  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930