Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-05-2017, 09:27   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар мэдээлж байна

Нийслэлийн шүүхийн 90 жилийн ойн нэрэмжит тэмцээнээс 1 алт, 2 мөнгөн медаль хүртлээ

Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс зохион байгуулж буй спортын 6 төрөлт тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд сагсан бөмбөгөөр үргэлжилж, багийн дүнгээ гаргалаа. 
Тус тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн эрэгтэй баг хэсгээсээ 1-ээр гарч, нугалаан дээр  Улсын дээд шүүхийн багт хожигдсоноор тэмцээнээ дуусгасан. Харин Ж.Цэцгээ ахлагчтай эмэгтэй баг хэсгээсээ 1-ээр гарч, аваргын төлөө Улсын дээд шүүхийн багтай тоглож, хожигдсоноор  мөнгөн медаль хүртэв. Ингэснээр тус шүүхийн баг тамирчид Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан тэмцээнээс 1 алт, 2 мөнгөн медаль хүртэж, өмнөх амжилтуудаа бататгаж, ахиуллаа. 
Тэмцээний үеэр шилдэг тамирчдаа шалгаруулсан бөгөөд гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах С.Одмаа шилдгийн шилдэгээр шалгарлаа. 
Тэмцээнд хамт олноо төлөөлөн амжилттай оролцож, медаль хүртсэн баг тамирчиддаа, тамирчдаа дэмжсэн нийт хамт олондоо баяр хүргэе! 
Дашрамд сонирхуулахад, манай эмэгтэй гар бөмбөгийн баг тамирчид 2015 онд ШЕЗ-өөс зохион байгуулсан тэмцээнд бүсдээ мөнгөн медаль, Шүүхүүдийн УАШТ-ээс алт, 2016 оны Шүүхүүдийн УАШТ-ээс сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль, ширээний теннисний эрэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль тус тус хүртэж байв. 
 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 049  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930