Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-06-2017, 02:55   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар мэдээлж байна

 

Баянхонгор, Говь-Алтай аймгийн шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд 2017 оны 06 сарын 05-ны өдрөөс 06 сарын 06-ны өдрүүдэд Шүүхийн сургалтын Баяндөхөм цогцолборт Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнд орсон нэмэлт өөрчлөлтийн агуулга, шинэлэг зохицуулалт, онцлог, Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудийн агуулга, үзэл баримтлал, шинэлэг зохицуулалт, онцлог, Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хөдөлгөөний стандарт, бүртгэл хяналтын нэгдсэн систем, түүний хэрэглээ, Архив, албан хэрэг хөтлөлт, Байгууллагын соёл, ажилтны харилцаа хандлага, хамт олны уур амьсгалгыг эерэгээр төлөвшүүлэх зэрэг сургалтуудад хамрагдлаа.

Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар мэдээлж байна

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн ШСМСХ-ийн мэдээлэл хариуцсан ахлах референт Т.Наранбат, судлаач Н.Анхбаяр, н.Ганцэцэг, н.Билгүүнзаяа, сэтгэл зүйч Ш.Батболд, АЕГ-ын ахлах мэргэжилтэн Н.Оюунсүрэн нар сургалт, хичээлийг заалаа. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад шинээр батлагдсан хуулийн агуулга, үзэл баримтлал, шинэлэг зохицуулалтыг танилцуулах, хэргийн хөдөлгөөн, шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа, мэдээллийн технологи, архив, албан хэрэг хөтлөлтийн талаар мэдлэг эзэмшиж, бодлогын түвшинд нэгдсэн ойлголтонд хүрэх, байгууллагын соёлыг бүрдүүлэх, ажлын байран дахь ёс зүй харилцаа, хандлагыг сайжруулахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг олж авахад сургалтын зорилго оршиж байгаа юм.

Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар мэдээлж байна

Баянхонгор, Говь-Алтай аймгийн шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхтэй танилцаж туршлага судаллаа. Мөн Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн Далийн ам хэмээх газар орших Гарьд уулын сонин содон тогтоц дээр тулгуурлан хийгдсэн сүм болох "Аглаг бүтээл”- ийн хийдтэй танилцлаа.

Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар мэдээлж байна


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 883  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031