Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-06-2017, 11:58   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Иргэдийн төлөөлөгчдөд сургалт хийлээ


 

Тус аймаг нь 90049 хүн амтай бөгөөд 2017 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр 282 иргэн ажиллахаар нэрсийн жагсаалт батлагдсан юм. Төв аймгийн Зуунмод сумаас нийт 35 иргэдийн төлөөлөгчийн нэрс батлагдсан бөгөөд эдгээр иргэдийн төлөөлөгч нарт Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрх, үүрэг хариуцлага, шүүх хуралдаанд хэрхэн оролцох, шүүх хуралдааны дэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч сургалт зохион байгууллаа.

Шүүхийн Тамгын газраас 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулсан сургалтыг шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр удирдан явууллаа.

Сургалтаар "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”, "Нөлөөллийн мэдүүлэг” "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн програмаас иргэдийн төлөөлөгчийг сонгох нь” зэрэг сэдвийн хүрээнд сургалтыг явуулсан бөгөөд иргэдийн төлөөлөгч нартай харилцан ярилцаж тэдний сонирхсон асуултад хариулт өгч, шүүхийн иргэдийн төлөөлөгчид зориулсан гарын авлага, мөн богино хэмжээний шторк үзүүлж сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Төв аймаг нь нийт 27 сумтай бөгөөд аймгийн төвөөс алслагдсан сумдаас шүүх хуралдаанд сонгогдон оролцож байгаа иргэдэд тухай бүр нь ганцаарчилсан сургалтыг тогтмол явуулж хэвшээд байна.

 







Нийтэлсэн zolboo   Үзсэн: 122  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930