Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-06-2017, 12:01   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Баян-Өлгий аймагт “Шүүхийн үйлчилгээний төв” нээгдлээ


Баян-Өлгий аймаг дахь шүүхэд "Шүүхийн үйлчилгээний төв” тохижуулж, өнөөдөр буюу 2017 оны зургадугаар сарын 08-ны өдөр нээлтээ хийлээ. Шүүхийн үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлсэн энэхүү төвийг шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн санаа бодлыг судлах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлж, шүүхэд мэдүүлэх эрхийг хангах зорилготойгоор тохижуулсан. Тохь тухтай орчинд шүүхээс шуурхай үйлчилгээ авах, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг тогтоох, хэрэг маргааны талаарх мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр авах орчинг хангаснаараа уг төв ач холбогдолтой юм.

 Баян-Өлгий аймагт

   "Шүүхийн үйлчилгээний төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Өмирбек, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга С.Энхбаяр, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, Дотоод аудитын албаны дарга С.Мөнхтөр болон шүүхийн захиргааны ажилтнууд, иргэд оролцлоо.

  Баян-Өлгий аймаг 102 мянган хүн амтай. "Шүүхийн үйлчилгээний төв”-ийн нээлтэд оролцсон иргэд "Шинэтгэлийн хүрээнд шүүх нээлттэй, ил тод болсон. Одоо үйлчилгээний байгууллага болон төлөвшиж байгаад баяртай байна. Нэхэмжлэл гаргах, өргөдөл бичих бүх зааврыг байршуулжээ. Өөрөөр хэлбэл, шүүхээр үйлчлүүлэх, банкнаас үйлчилгээ авахтай адил тодорхой болсон байна. Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргатай уулзахад ч хялбар болсон нь таатай санагдлаа” гэж сэтгэгдлээ илэрхийлж байлаа.

    Шүүхийн шинэтгэлийн хүрээнд 2017 оныг шүүхийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх жил болгосон. Энэ хүрээнд шүүхүүд үйлчлүүлэгчиддээ зориулж "Шүүхийн үйлчилгээний төв” тохижуулж байгаагийн нэг нь Баян-Өлгий аймаг дахь шүүх юм.

 Баян-Өлгий аймагт

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 108  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930