Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-06-2017, 11:18   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Сургалт зохион байгууллаа


Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад "Шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”, "Давж заалдах шатны шүүхээр хянагдсан иргэний хэргийн алдаа, зөрчил”, "Шүүхийн нотолгоо”, "Нотлох баримтыг үнэлэх шүүгчийн ажиллагаа”, "Улсын тэмдэгтийн хураамж тооцох аргачлал” сэдвүүдээр сургалт хийлээ. Сургалтад Төв аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нар оролцож, сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Шүүгч анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн иргэний хэргийн алдаа, зөрчил, "Иргэн-2014” иргэний хэрэг хянан шийдвэрлэх нэгдсэн системийн ашиглалт, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн практикт хэрэглэж буй байдалд хийсэн судалгаа дүгнэлтийг сургалтынхаа агуулгад үндэслэжээ.


 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 78  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930