Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-07-2017, 03:39   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

690 иргэнийг ялаас чөлөөлөв


Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 401 ялтны материалыг хянаж хэлэлцээд ялыг дүйцүүлэн тооцож, чөлөөллөө. Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 03-наас 07 сарын 06-ны хооронд Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах хорих 403, 415, 417, Зуунмод сумын цагдан хорих байрнаас шүүхэд хүргүүлсэн нийт 695 ялтанд холбогдох материалыг хүлээн авч хянан хэлэлцэв.

Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ажилтнууд гурван хэсэгт хуваагдан Төв аймгийн Мөнгөнморьт суманд байрлах Хорих 417 дугаар ангийн 143 ялтны, Лүн суманд байрлах хорих 403 дугаар ангийн 146 ялтны, Баян сумын хорих 417 дугаар ангийн 401 ялтны материалыг хянан хэлэлцэж ялыг дүйцүүлэн тооцож, ялаас чөлөөлж шинэ эрүүгийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллалаа.


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 130  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31