Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-07-2017, 03:52   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллэж байна

Иргэдийн төлөөлөгчийн нэгдсэн сургалт зохион байгууллаа


Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэгдсэн сургалтыг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд зохион байгууллаа.

Сургалтад Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн програмд нэр нь орсон Баянгол дүүргийн 12, 13, 20 дугаар хорооны хорооны 86 иргэд оролцов. "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчдийн оролцоо” сэдвээр сургалт хийсэн юм.

Мөн Баянгол дүүргийн эвлэрүүлэн зуучлагч Д.Улаан "Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал” сэдэв, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэргийн хөдөлгөөний 2 дугаар хэлтсийн дарга Б.Батцэцэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллэж байна

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 102  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31