Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-07-2017, 04:55   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

"Шүүхийн үйлчилгээний төв”-өө нээлээ


Сэлэнгэ аймаг дахь шүүхийн байранд "Шүүхийн үйлчилгээний төв”-ийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тохижуулж нээлээ. "Шүүхийн үйлчилгээний төв” ашиглалтад оруулснаар шүүхээр үйлчлүүлж буй иргэд тав тухтай үйлчлүүлэх, хүссэн мэдээллээ нэг дороос авахад хялбар орчин бүрдсэн юм.

Тус танхимд иргэд нэхэмжлэл, өргөдөл гомдол гаргах зориулалтын ширээ сандал суурилуулж, хэрэг маргааны төрлөөр нэхэмжлэлийн загварыг байршуулан, мэдээллийн самбар, дэлгэц зэргийг байршуулж, иргэдэд шүүхэд хэрхэн хандан талаар болон хууль эрх зүйн бусад мэдээллийг байрлууллаа.

Иргэд "Шүүхийн үйлчилгээний төв”-ийг тохижуулснаар шүүх илүү ойртож ажиллаж чадаж байгаа талаар илэрхийлсээр байна.

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
Нийтэлсэн khevlel   Үзсэн: 148  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31