Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-07-2017, 03:14   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн төрөлжсөн архивын эрхлэгч С.Нэргүй 2017.07.20-ны өдөр тус шүүхэд ажиллаж шүүхийн архив, "Албан хэрэг хөтлөлтийн стандарт”, "Шүүхэд албан хэрэг хөтлөх” журмын хэрэгжилттэй танилцлаа. Энэ үеэр байгууллагын дэргэдэх баримт бичиг нягтлан шалгах комисст мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, комиссын гишүүдийн асуултад хариулж зөвлөгөө өгч ажилласан юм. Мөн баримт бичиг нягтлан шалгах комиссын ажлыг тогтмолжуулж, байнга болон түр хадгалах, устгах хэргийг ялгах, сонгох ажлыг жил бүр зохион байгуулах, хэрэгт эх хувиараа хадгалагдаж байгаа бичиг баримтыг бүртгэлжүүлж устгах, хэргээс салгаж авч хадгаламжийн нэгж үүсгэн хадгалахыг чухалчиллаа. Байгууллагын дэргэдэх баримт бичиг нягтлан шалгах комиссоос шүүхийн архивт баримт хадгалах зохион байгуулалтыг хангах ажлын төсвийг жил бүр үе шаттайгаар шүүхийн төсөвт тусгах, шүүхэд хэрэглэгдэж байгаа албан бланкны эхийг Үндэсний архивын газраас гаргуулах зэрэг хүсэлтийг гаргаж шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 529  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031