Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-08-2017, 09:35   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

 

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар батлагдсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах журам”-ын хэрэгжилт, түүний биелэлтийн талаар Хэнтий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчид болон шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн нар Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга хошууч Б.Баярсайхан, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах офицерын үүргийг түр орлон гүйцэтгэгч цагдаагийн ахмад Б.Атаррагчаа нарыг оролцуулан уулзалт зохион байгуулсан ба уг уулзалтаар шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдал, шүүгч, шүүх бүрэлдэхүүн болон хэргийн оролцогчдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаад, мөн хариуцагчийг албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа, шүүх хуралдааны дэгийг сахиулах, цагдан хорих байрнаас шүүгдэгчийг хуяглан хүргэх, харуулын хамгаалалтын цагдаагийн хүч дутмаг үед болон шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагаар цагдаагийн газраас нэмэлт хүч авахад хэрхэн хамтран ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрч, журмын хэрэгжилтэд дүгнэлт хийн цаашид хамтран ажиллахад тус Шүүхийн тамгын газраас анхаарч ажиллах, Цагдаагийн газраас хэрэгжүүлэн гүйцэтгэх тодорхой ажлуудыг ярилцан зөвшилцөн хамтын ажиллагааг сайжруулахад ахиц гаргасан уулзалт болж өндөрлөв.


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 184  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031