Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-08-2017, 09:34   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

 

Улсын Их Хурлын даргын 78 дугаар захирамжаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд зөвлөлөөс өргөн барьсан зөвлөмж, ажлын хэсгээс боловсруулсан төслийг үндэслэн Улсын Их Хурлаас 39 дүгээр тогтоол гаргаж, түүний дагуу төслийг олон нийтээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүний дагуу хөдөө орон нутагт буюу Хэнтий аймагт 08 дугаар сарын 01-ний өдрийн 09 цагт "Хан Хэнтий" чуулгад "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар иргэдийн саналыг авах хэлэлцүүлгийг” аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага иргэдэд зориулан зохион байгуулав.


Энэхүү сургалт, хэлэлцүүлгийн дараа сум, баг, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага бүрт 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хэлэлцүүлэг өрнөх бөгөөд Хэнтий аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудад 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн зохион байгуулалт хариусцан мэргэжилтэн Т.Ариунболд төслийг танилцуулав.

Уг сургалтад тус шүүхүүдийн нийт шүүгч, ажилтнууд бүрэн хамрагдсан байна.

 



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 90  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031