Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-09-2017, 09:27   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн Тамгын газраас мэдээлж байна


Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шүүхийн байрны гадна талбайн тохижилт, өнгөн үзэмжийг сайжруулах зорилгоор байгууллагын ойр орчмын 50м зайд хогийг цэвэрлэх, гадна талбайд тогтсон усыг зайлуулах, хогийн ургамлыг зулгаах зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

 

 

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт ус зайлуулах шугам хоолой дутагдалтайн улмаас борооны улирлын үед шүүхийн байрны гадна талбайд их хэмжээний ус хуримтлагдаж хүн, машин явах боломжгүй болдог тул тус шүүхийн тамгын газраас Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын газар болон тохижилт үйлчилгээний компанитай хамтран усыг соруулах ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. 

 

 

/Шүүхийн байрны гадна талбайд их хэмжээгээр тогтсон усыг соруулахаар бэлтгэж буй байдал/

 

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн Тамгын газраас мэдээлж байна
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн Тамгын газраас мэдээлж байна

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын ажилчид байгууллагынхаа орчны 50м хүртлэх нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэлээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн Тамгын газраас мэдээлж байна
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн Тамгын газраас мэдээлж байна 

Шүүхийн байрны гадна талбайн ойр орчимд олон тооны автомашины гараш, сургууль байрлахын зэрэгцээ тус хорооны нутаг дэвсгэр нь орон гэргүй хүн ихтэй байдгаас хог ихээр хуримтлагддаг тул шүүхийн үйлчилгээний ажилчид долоо хоног бүрийн Мягмар гарагт ойрын 50 м хүртэлх орчныг цэвэрлэхийн зэрэгцээ, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны тохижилт үйлчилгээний компанитай хамтран гадаа талбайн цэвэрлэгээ, тохижилтыг тогтмол цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

 

 

Мөн шүүхийн байрны гадна талбайг зүлэгжүүлэх, шүүхийн байршил заасан тэмдэглэгээг зам дээр байршуулан ажиллаж байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн Тамгын газраас мэдээлж байна
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн Тамгын газраас мэдээлж байна

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн

анхан шатны шүүхийн, Олон нийттэй харилцах мэргэжилтэн


 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 201  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031