Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-09-2017, 09:53   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

"ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-тэй боллоо


Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс 2017 оныг шүүхийн үйлчилгээний шинэ стандартыг бий болгож, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилт дэвшүүлсэнтэй холбоотой Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх "ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-тэй боллоо.


Шүүхийн үйлчилгээний төв нээгдсэнээр шүүхээр үйлчлүүлж буй иргэд өөрт хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авч, шүүхийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх явцдаа 180 гаруй ном, сэтгүүл, тохимолтой шүүхийн номын сангаар үйлчлүүлж, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэн, шүүхийн үйл ажиллагаатай танилцах боломжийг нэмэгдүүлж байгаа юм.

 

Өмнө нь шүүхээр үйлчлүүлж буй иргэд 19,44м2талбайтай шүүхийн танхимд үйлчлүүлж байсан бол шүүхийн үйлчилгээний төв нээгдсэнээр 34,1м2талбайтай шүүхийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх болсон нь иргэд шүүхийн тухай санал бодлоо илүү бодитой илэрхийлэх орчин бий болж байна.


Түүнчлэн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлээ хэрхэн бичих талаар нэхэмжлэлийн загваруудыг гаргаж, эрүү, иргэн, захиргааны зөрчил, эвлэрүүлэн зуучлалын тухай зураглалын самбаруудыг байрлуулснаар иргэд хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллийг цаг алдалгүй авч байна.


Үйлчилгээний төвд байрлуулсан киоск /мэдрэгчтэй дэлгэц/-ийн төхөөрөмжөөс талууд хэргийн явц, шийдвэрлэлтийн талаар мэдээллийг авч, хананд байрлуулсан дэлгэцээр шүүх хуралдааны явцыг харах боломжийг бий болгосноор шүүхийн үйл ажиллагааны талаарх олон нийтийн хяналтыг сайжруулахад түлхэц болох юм.


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 132  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930