Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-09-2017, 09:59   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар нь хуулийн байгууллагуудтай хамтран “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгууллаа


Шүүхийн үйл ажиллагааг иргэдэд сурталчилах, нээлттэй ил тод байдлыг бүрдүүлэх зорилгоор Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан Хөвсгөл аймгийн Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Өмгөөлөгчдийн зөвлөл, хуульчдийн салбар холбоотой хамтран өнөөдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Мөрөн хотын төв "Чингүнжав”-ын талбай дээр "Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.

 

 

Өдөрлөгийн хүрээнд ард иргэдэд шүүхийн шийдвэрийн эмхэтгэл, эрх зүйн ном тохимол, шүүгчийн өмсгөл зэргийг танилцууллаа. Мөн шинээр батлагдан гарсан хууль тогтоомжийг сурталчилж Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон нийт 10 төрлийн гарын авлага материалыг бэлтгэн тараалаа.

 

 

Иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч өргөдөл нэхэмжлэлийг хүлээн авлаа.


Энэ үеэр иргэдэд болон хэвлэл мэдээллийн байгууллагад 2017 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны талаар болон эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч ажиллаа.

 

 

 

 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар нь хуулийн байгууллагуудтай хамтран “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгууллаа
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар нь хуулийн байгууллагуудтай хамтран “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгууллаа
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар нь хуулийн байгууллагуудтай хамтран “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгууллаа
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар нь хуулийн байгууллагуудтай хамтран “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгууллаа
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар нь хуулийн байгууллагуудтай хамтран “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгууллаа
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар нь хуулийн байгууллагуудтай хамтран “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгууллаа
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар нь хуулийн байгууллагуудтай хамтран “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгууллаа 
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 104  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930