Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-09-2017, 10:03   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Орхон аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийг баталсан билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд маш олон шинэ өөрчлөлтүүд шүүх байгууллагад хийгдэж түүнийгээ дагасан эерэг үр дүнгүүд гарсаар байна.


 

 

Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Золжаргал орон нутгийнNBSболон Мэдээллийн бирж телевизэд дээрх хөтөлбөрийн хэрэгжилт болон түүний үр дүнд бий болсон өөрчлөлтүүдийн талаар 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ярилцлага өгч шүүхийн үйл ажиллагааг орон нутгийн иргэд олон нийтэд сурталчиллаа.


 

 

Тэрээр орон нутгийн телевизүүдэд өгсөн ярилцлагадаа хэдийгээр уг хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 2014-2016 оны хооронд байсан боловч одоог хүртэл тус хөтөлбөрийн зорилтуудын хэрэгжилт улам бүр хүрээгээ тэлж үр дүнгээ өгсөөр байна мөн 2017 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс "Шүүхийг үйлчилгээний байгууллага болгох” зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөр нь тухайн зорилтыг бүрэн хэрэгжүүлэх боломжийг нээж өгснийг онцлон хэлсэн юм.




Нийтэлсэн zolboo   Үзсэн: 124  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930