Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-09-2017, 10:04   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газар шүүхийн захиргааны ажилчдынхаа харилцаа хандлага, ёс зүй, хуулийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн захиргааны ажилчдын хэлэлцүүлэг зохион байгуулах хуваарийг баталсан юм. Энэхүү хуваарийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Ю.Нямсүрэн, шүүгчийн туслах С.Шинэбаяр нар хуучин мөрдөгдөж байсан "Эрүүгийн байцаан шийтгэх хууль” болон 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинээр мөрдөгдөж буй "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн хоорондын ялгаа, давуу тал, хугацааны өөрчлөлтүүд зэргийг харьцуулан хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн захиргааны бусад ажилчид бүрэн хамрагдсан бөгөөд сэдвийн хүрээнд асуулт асууж түүндээ хариулт авсанаараа хэлэлцүүлэг маш үр дүнтэй боллоо.

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 136  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930