Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-09-2017, 10:26   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

"Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2016”

сургалтыг зохион байгууллаа

 

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газраас 2017 оны сургалтын төлөвлөгөөний дагуу шүүхийн нийт ажилтнуудын дунд "Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2016” сургалтыг 2017 оны 09 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Аймгийн Стандарчил хэмжил зүйн хэлтэстэй хамтран зохион байгуулсан уг сургалтаар "Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2016”-г өөрийн байгууллагын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, нэвтрүүлэх боломж, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Тус сургалтыг хөтлөн явуулсан Дорнод аймгийн Стандарчил хэмжил зүйн хэлтсийн дарга Н.Энхболд сургалтын төгсгөлд хэлсэн үгэндээ "Миний бие шүүхээр үйлчлүүлээгүй нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Сая танай байгууллагад орж ирэхэд шүүх үүднээсээ л өөрчлөгдөж, шинэчлэгдсэн нь харагдаж байна. Сайхан сэтгэгдэл төрсөн. Ийм сайхан шинэчлэл, өөрчлөлтийг "Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2016”-г хэрэгжүүлж улам бүр төгөлдөржүүлээсэй гэж хүсэх байна. Уг стандартыг өөрийн байгууллагад хэрэгжүүлэх нь шүүхийн үйлчилгээг олон улсын стандарт шаардлагын түвшинд хүргэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, удирдлагын болон захиргаа, үйлчилгээний ажилтнуудын ажлын цаг ашиглалт, тэдний харилцаа хандлагыг сайжруулах, эцсийн дүнд шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн сэтгэл ханамжийн түвшин өсөх олон талын ач холбогдолтой юм” гэлээ.

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 430  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031