Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-09-2017, 13:55   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

 

 

2017 онд Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Аймгийн Засаг даргаас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Төрийн болон Төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийн дунд "Шилдэг тохижилт, бүтээн байгуулалт бий болгосон иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах” уралдааныг зарласан ба уг уралдаанд Шүүхийн Тамгын газраас нийгмийн хариуцлагаа ухамсарлан орон нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулах, байгууллага орчноо тохижуулах ажилд онцгой анхаарч, шүүхээр үйлчлүүлсэн иргэдийг ая тухтай тавлаг орчноос хүссэн мэдээллээ өөрөө авах бүрэн боломжийг нээж, үйлчилгээний шинэ соёл стандарт нэвтрүүлж, байгууллага орчны тохижилтонд онцгой шинэчлэлт хийснийг үнэллээ. Манай шүүхийн хамт олон дээрх уралдаанд "Тэргүүн” байр эзэлж "Өргөмжлөл”2500000 мөнгөн төгрөгөөр шагнууллаа. 

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 86  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031