Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-10-2017, 04:21   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа


Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон "Гүүд нэйборс” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Харилцан ойлголцлын санамж бичигт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, "Гүүд нэйборс” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Пак Дун Чол нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа  

"Гүүд нэйборс” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хэрэгжүүлж байгаа "Гэр бүлийн маргаан болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах төсөл”-ийн хүрээнд талууд хамтран ажиллах зорилгоор уг санамж бичгийг байгуулав.

Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 383  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031