Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-10-2017, 09:08   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ МЭРГЭШИЛ, ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА ХАНДЛАГЫН ТҮВШИНГ ТОГТООХ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн А/42, мөн хүний нөөцийн газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 04/797 дугаартай албан бичгүүдийн дагуу, шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн түвшинг тогтоох   шалгалт,  ёс зүй, харилцаа хандлагын тодорхойлох ажлыг зохион байгууллаа. Үүнд: 
1. Дээрх ажлыг зохион байгуулах комисс томилсон тухай тамгын газрын даргын  2017 оны 09 дүгээр сарын 20-ны  өдөр А/57 дугаартай тушаал гарч,  комиссын даргаар Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюунтунгалаг, гишүүдэд  Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа, шүүгч Б.Цэрэнханд, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Дэлгэрхишиг, шүүгчийн туслах Б.Батзаяа нар томилогдон ажиллаа. 
2. Комисс нь  бэлтгэл ажлаа хангаж,  2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр  шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн түвшинг тогтоох шалгалтыг зохион байгууллаа. 
Шалгалтанд: шүүхийн тамгын газрын  нийт 17  албан хаагч оролцохоос  өвчтэй 1,   чөлөөтэй 2 ажилтан байсан бөгөөд 14 албан хаагч хамрагдлаа. Үүнд: шүүгчийн туслах 7, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 3, эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах , архив бичиг хэргийн эрхлэгч  нягтлан бодогч тус бүр нэг нэг оролцсон болно. 
Шалгалтанд оролцсон нийт захиргааы албан хаагч нар  мэргэшлийн түвшин тогтоох шалгалтаа амжилттай өгч, ёс зүй, харилцаа хандлагын түвшин тодорхойлход бүгд сайн үнэлгээ авлаа.

Шалгалтын талаарх илтгэх хуудсыг шүүхийн ерөнхий зөвлөлийн хүний нөөцийн газарт хүргүүллээ.  

 

 

 

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 81  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031