Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-10-2017, 11:26   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүх мэдээлж байна

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 18 ДУГААР СУРГУУЛИЙН БАГШ СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Хэвлэл мэдээлэл, олон нийт, сургалт судалгаа зохион байгуулалт хариуцсан ажлын хэсгийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2017оны 10 дугаар дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуулийн багш, сурагчдад Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах О.Орхончимэг "Эрүүгийн хуулийн үзэл баримтлал”, "Насанд хүрээгүй этгээдүүдээс үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан, нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр,Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Хулганаа "Шүүхийн шинэтгэлийн үр дүн болон цахим аппликейшн тус тус танилцуулж сургалт, мэдээлэл зохион байгууллаа.

      Тус сургалтанд 12 дугаар ангийн 64 сурагчид хамрагдсан бөгөөд сургалтын үед гэмт хэргийн төрөл, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар зэргийг нэг бүрчлэн тайлбарлан өгч, сурагчдын асуусан асуултуудад хариулт өглөө.

          Сургалтын төгсгөлд нийгмийн ажилтанд хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар гомдол нэхэмжлэл гаргах, хүүхдийн эрхийг хамгаалах талаархи засгийн газар, иргэдийн төлөөлөгчдийн хурал, баг хорооны засаг даргын үүрэг болон шүүхийн хаяг, байршил, цахим хаяг бүхий гарын авлага, эрүү, иргэний хэрэгт давж заалдах гомдол гаргах тухай, Эрүүгийн хууль болон зөрчлийн хуулийн гол өөрчлөлт, онцлог, шүүхийн шинэтгэл 10 үр дүн зурагт хуудас тарааж өглөө.

Сургалтанд хамрагдсан 18 дугаар сургуулийн нийт багш, сурагчиддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

  

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 44  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031