Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-10-2017, 04:40   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ӨГЛӨӨ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/42 дугаар тушаалаар батлагдсан "Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшин тогтоох аргачлал”-ын дагуу шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 58 дугаар тушаалаар байгуулагдсан комисс өчигдөр /2017.10.09./ шүүхийн захиргааны ажилтнуудаас түвшин тогтоох шалгалт авлаа.

  

Комиссын бүрэлдэхүүний даргаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, гишүүдэд шүүгч Б.Мангилик, С.Еркеш, П.Доржбал, шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат, комиссын нарийн бичгийн даргаар шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Раушан нар оролцлоо.

 

 

Шүүхийн захиргааны ажилтны мэргэшил, ур чадварын болон ёс зүй, харилцаа хандлагын түвшин тодорхойлох, шүүхийн үйлчилгээг сайжруулах зорилгоор авагдсан энэхүү арга хэмжээ нь сорилын, бодлого тохиолдол, ур чадварын, эссэ бичих, илтгэх буюу ярилцлагын, ажилтны мэргэшлээ дээшлүүлсэн байдал, шүүхээр үйлчлүүлсэн иргэд болон хэргийн оролцогчдоос авсан санал асуулгын хэлбэрээр тус тус явагдаж, комиссын гишүүд ажилтан тус бүрээр дүнг нэгтгэж, танилцууллаа.

 

Түвшин тогтоох шалгалтад тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, нягтлан, нярав, мэдээллийн технологийн болон лавлагааны мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан, архив-бичиг хэргийн эрхлэгч зэрэг нийт 20 ажилтан албан хаагч идэвхтэй оролцож, дүгнүүлсэн байна.

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 109  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031