Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-10-2017, 04:50   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 


Шүүхийн  Ерөнхий  Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны А/42 дугаар тушаалаар батлагдсан "Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн болон ёс зүй харилцаа хандлагын түвшинг тодорхойлох аргачлал”-ын дагуу  тус  шүүхийн  захиргааны ажилтнуудаас  шалгалт авах ажлыг 2017 оны 10 дугаар  сарын 03-ны  өдөр  зохион  байгууллаа.  

            Шүүхийн  захиргааны ажилтны  мэргэшлийн  болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох шалгалтыг   Өвөрхангай  аймаг  дахь  Шүүхийн Тамгын  газрын  даргын 2017 оны  09 дүгээр сарын 13-ний өдрийн 54 тоот тушаалаар  томилогдсон   комисс тус шалгалтын ажлыг зохион байгуулав. Комиссын даргаар Д.Мөнхбаяр /Тамгын  газрын  дарга/, нарийн бичгийн дарга Д.Долгордорж /Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн/, гишүүд  Б.Сугар /Өвөрхангай  аймаг  дахь  Захиргааны  хэргийн  анхан шатны  шүүхийн  шүүгч/, М.Мандахбаяр /Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн  хэргийн  анхан  шатны  шүүхийн  шүүгч/, А.Үүрийнтуяа /Өвөрхангай аймаг дахь сум дундын  Иргэний  хэргийн  анхан  шатны  шүүхийн  шүүгч/ нар ажилласан болно.

            Шалгалтыг зохион байгуулж явуулсан талаарх илтгэх хуудас, дүнгийн жагсаалтыг ШЕЗ-ийн Шүүхийн хүний нөөцийн газарт хүргүүллээ. 

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 111  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031